Icon

Төслүүдийн байршил

Монгол Улсад хэрэгжүүлсэн төслүүд

Хэрэгжүүлсэн Төслүүд

2010

● Баруун өмнөд Монгол Улсын Геологийн иж бүрдэл зураг зохиох УГЗ-200-Ө-V төслийг хэрэгжүүлж эхэлсэн Захиалагч: ЭБЭХЯ, АМГ

2013

● Баруун өмнөд Монгол Улсын Геологийн иж бүрдэл зураг зохиох 1:200000-ны масштабын геологийн зураглалын ажлыг амжилттай гүйцэтгэн, АМГ-ын ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж онц сайн үнэлгээтэйгээр хүлээлгэн өгсөн.

● Өмнөговь аймгийн Баяндалай сумын нутагт “Баяндалай-50” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Захиалагч: УУЯ, АМГ

2014

● Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр, сумдын нутаг “Чандмань-Уул-50” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Захиалагч: УУХҮЯ, АМГ

2015

● Үүсгэн байгуулагч Ш.Лхүндэв агсан нь 2015 онд Геологийн мэргэжлийн холбоодоос 3 жил тутамд шалгаруулдаг “Алдарт геологич” цол тэмдгийн хоёр дахь эзэн болсон бөгөөд залуу геологчидодоо өөрийн туршлага, зөвлөгөөгөө өгч, залгамж халаагаа бүх талаар бэхжүүлэхэд анхааран ажилладаг эрхэм байсан.

2016

● Баяндалай талбайн 1:50 000 масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг даалгаврын хугацаанд амжилттай гүйцэтгэн, эцсийн үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, онц сайн дүнтэй хүлээлгэн өгсөн.

2018

● Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын нутгийн хэсгийг хамарсан 1:50000 масштабын геологийн бүлэгчилсэн зураглал, ерөнхий эрлийн ажлыг гүйцэтгэн, эцсийн үр дүнгийн тайланг ЭБМЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж, онцсайн үнэлгээтэй хүлээлгэн өгсөн.

2019

● Эрдэнэтийн-Овоо орд орчмын хайгуулын талбайнуудад нарийвчилсан геологийн зураглал (Гурван үндэс ХХК, Гурван талст ХХК-уудын түншлэл). Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

● Эрдэнэтийн-Овоо орд орчмын хайгуулын талбайнуудад 1:25000 ба 1:10000-ны масштабаар геологийн зураглалын ажлыг гүйцэтгэн, эцсийн үр дүнгийн тайланг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүлээлгэн өгсөн.

2020

● 1:50 000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, “Цэцэрлэг-50” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Захиалагч: УУХҮЯ, АМХЭГ

● "Эрдэнэтийн Овооны болон Шандын ордын цооногийн дахин бичиглэл (Relogging) ба геологийн загварчлалыг сайжруулах, шинэчлэх” төсөл. Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

● Шандын ордыг Эрдэнэтийн-Овоо ордтой харьцуулан, өгөгдсөн мэдээлэл болон өөрсдийн гүйцэтгэсэн сонгон авсан цооногийн чөмгөн сорьцод гүйцэтгэсэн дахин бичиглэлийн баримтад тулгуурлан Шандын ордын геологийн загварыг зохиож, литологи, эрдэсжилт, хувирлаар домэйн ангилж, нөөцийн блок загвар үүсгэн цаашид хийгдэх хайгуулын ажлын хэтийн төлөвийг тодорхойлон тайланг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүлээлгэн өгсөн.

2021

● “Нөөцийн хөдөлгөөн, урсгалын (реконселяц) харьцуулалт ба дээжлэлтэд QAQC нэвтрүүлэх” төсөл. Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ Эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж болох судалгаа шинжилгээ хийх, анхдагч нөөцийн тооцоолол, ашиглалтын үеийн нөөцийн тооцооллын оновчтой байдал болон ирээдүйд олборлох хүдрийн шинж чанарыг судлан, нөөцийн хөдөлгөөн, урсгалын (реконселяц) харьцуулалтууд хийх, заавар зөвлөмжийг боловсруулан бичиж тайланг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хүлээлгэн өгсөн.

2022

● “Баруун Монголын зарим бүсийн тектоник ба шатах ашигт малтмалын хэтийн төлөв, БМШАМ-2022” төслийг МУИС-тай хамтран гүйцэтгэж эхэлсэн.

● “Монгол улсын босоо тэнхлэгийн дагуух бүс нутгийн гео-орчны судалгаа Гео-Орчин-2022” төслийг Минторес ХХК-тай хамтран гүйцэтгэж эхэлсэн.

2023

● “Хайгуулын нөөцийн тайлан боловсруулж ЭБМЗ батлуулах, Jorc стандарт” төслийг эхлүүлсэн. Захиалагч: Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХХК

2024

● “Төмөртэйн төмрийн хүдрийн ордын Зүүн хэсэгт 2023 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн тодотгол тайлан”-г боловсруулж, 2024 оны 12-р сарын 27-ны өдөр ЭБМЗ-өөр батлуулж, тайланг ҮГА болон “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК-д хүлээлгэн өгсөн.

● “Ил уурхайн хагарал, структурын зураглал” төсөл. Захиалагч: Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ

2025

● Монгол Улсын босоо тэнхлэгийн бүсэд 2022-2024 онуудад хэрэгжүүлсэн Гео-Орчны судалгааны ажлын үр дүнгийн тайланг ЭБМЗ-д хэлэлцүүлэн, амжилттай хүлээлгэн өгсөн.

● “Баруун Монголын зарим бүсийн тектоник ба шатах ашигт малтмалын хэтийн төлөвийн судалгааны 2022-2024 онуудад гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн тайлан”-г ЭБМЗ-өөр хэлэлцүүлж, амжилттай хүлээлгэн өглөө.

● “Ил уурхайн хагарал, структурын зураглал” төслийн ажлаар Эрдэнэтийн-Овоо ордын Баруун хойд болон Төвийн ил уурхайнуудын мөргөцөгт Нисгэгчгүй нисэх төхөөрөмж (UAV) болон лазер сканерын хэмжилт (LIDAR)-ийг уламжлалт нарийвчилсан ханын зураглалын аргатай хослуулж, ил уурхайн ханын тогтвортой байдлыг үнэлэх, структурын хяналтын эрсдэлийг урьдчилан илрүүлэх, цооногийн өгөгдлөөр боловсруулсан чулуулгийн болон хүдэржилтийн загварчлалыг шинэчлэх ажлыг гүйцэтгэн, үр дүнгийн тайланг Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-т хүлээлгэн өгсөн.

2026

5

Регионал зураглал /1:20000, 1:50000/

2

Сэдэвчилсэн судалгаа

30

Хайгуулын талбай

4

Нөөцийн тооцоо