Icon

Бидний тухай

"Судалт Мана" ХХК нь Геологийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээ, геологийн зураглал, ерөнхий эрлийн ажил, регионал судалгааны ажил, метал бус ашигт малтмалын эрэл хайгуул, нөөцийн тооцоо чиглэлээр салбарын хэмжээнд тэргүүлэгч үндэсний компани юм.

15

Жилийн

Ажлын

Туршлага

Манай байгууллагын

Алсын хараа, Эрхэм зорилго & Түүх

Icon

Алсын хараа

Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн геологийн судалгааны мэргэшсэн компани болох.

Icon

Эрхэм зорилго

Шинжлэх ухаан, туршлага технологид тулгуурлан геологийн цогц шийдлийг мэргэжлийн түвшинд хүргэхэд оршино..

Icon

Үнэт зүйлс

• Чанар ба үр дүн
• Хариуцлага ба ёс зүй
• Инновац ба судалгаа
• Мэргэжлийн өндөр чадвартай баг
• Тогтвортой хөгжил, хамтын

Founder

Манай түүх

Салбарын тэргүүлэгч компани болон хөгжсөн замнал

"Судалт мана" ХХК-ийг 2010 онд МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх геологич Ш.Лхүндэв үүсгэн байгуулсан.

Байгуулагдсан цагаасаа хойш тасралтгүй геологийн зураглал, эрэл, хайгуулын чиглэлээр Монгол улс болон олон улсад мөрдөгддөг стандартын дагуу ажиллаж ирсэн. Манай багийн гишүүд зураглал, структурын судалгаа, төрөл бүрийн ашигт малтмалын эрэл, хайгуулын чиглэлээр олон жилийн туршлага хуримтлуулсан доктор, зөвлөх, мэргэшсэн геологичдоос гадна геологич, ГМС-ийн мэргэжилтэн, экологич, гидрологич, гидрогеохимич зэрэг бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш улсын төсвийн хөрөнгөөр Улсын геологийн иж бүрдэл зураг зохиох УГЗ-200-ын 1 төсөл, 1:50000-ны масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын 3 төсөл, сэдэвчилсэн судалгааны 2 төсөл, Эрдэнэт, Төмөртэй зэрэг стратегийн ордууд дээр, мөн хайгуулын тусгай зөвшөөрлийн 20 гаруй талбайд эрэл, хайгуулын ажлыг гүйцэтгэсэн.

Тригтек

Эрдэнэт Үйлдвэр

УУЭБЯ, ҮГА

Голомт Банк

Үндэсний Геологийн Алба

ШУТИС

Монгол улсын их сургууль

Гурван Үндэс

ЭС ЖИ ЭС

Минторес

ШУА-ын ПХ

Баян Ундарга